АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ТАВАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

  12 сарын 15

Аймгийн ИТХ-ын Зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж, “Аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөр”, “Эрдэнэтэд хамтдаа хөгжье”, “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Шилэн дансны хуулийн хэрэгжилт, дотоод аудитын дүн, 2023 оны худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэж, тэмдэглэлээр үүрэг даалгавар өглөө. Орхон аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын хэлтсээс Засаг даргын төсвийн багцын 82 байгууллагын “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд дотоод аудитыг хийж хуулийн хэрэгжилт 95.1 хувьтай гэж дүгнэжээ. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтээр дөрвөн улирал дараалан 90-100 хувьтай үнэлэгдсэн 47 байгууллага байгаа бөгөөд үүнд Баян-Өндөр соёлын төв, Соёл спортын хэмнэл төв, Аялгуу соёлын төв 1, 2, 4, 5, 7, 13, 14, 15, 17, 18-р сургууль, НТБТөв, Ирээдүйн Одод сургууль, 1, 4, 5, 7, 9, 11,15, 17, 20, 21, 22, 23, 24, 26, 27, 28, Бялзуухай, Дэгдээхэй, Одод, Унага, Эрх бүжинхэн цэцэрлэгүүд аймгийн ОНХС, ХХС, Жаргалант сум ОНХС, ХХС, БӨИТХ, АЗДТГ, Жаргалант сум ЗДТГ, СХДАА, ОНӨГ, БОАЖГ, СДОА, Жаргалант сумын ЭМТ, Эрдэнэт ус дулаан түгээх станц ОНӨХК-ууд багтаж байна. Хуулийн хэрэгжилт 76 хүртэл хувиар үнэлүүлсэн 7 байгууллагад албан бичиг, 2 байгууллагад албан шаардлага, 2 байгууллагад хариуцлага тооцуулах саналаа холбогдох албаныханд хүргүүлсэн аж. Эдгээр байгууллагууд хуулийн хугацаа хоцроох, иж бүрэн бус мэдээлэх, төрийн аудитын дүгнэлтийг андуурч мэдээлэх зэрэг нийтлэг алдаа дутагдлыг гаргажээ. Зөвлөлийн гишүүдээс хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагуудын нягтлан бодогч нарт шинэ системийн сургалтыг зохион байгуулах, ажилдаа хариуцлагатай хандахыг анхаарууллаа. Мөн тус хурлаар 2023 оны худалдан авах ажиллагааны явцын мэдээллийг Орон нутгийн өмчийн газраас танилцууллаа. Энэ оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ 15, бараа тоног төхөөрөмж 59, инженерийн шугам сүлжээ, зам, барилга, их засварын 100 ажил нийт 38 тэрбум төгрөгийн 174 төсөл арга хэмжээ төлөвлөгджээ. Өнөөдрийн байдлаар шалгарч гэрээ байгуулагдсан 154, тендер зарласан 7, үнэлгээ хийж буй 2, тендер зарлаад амжилтгүй болсон 6, зураг төсөв ирээгүй 3, ажлын даалгавар ирээгүй 2 нийт төлөвлөгөөний биелэлт 88.5 хувь байгаа юм. Орхон аймгийн 2023 оны худалдан авах ажиллагаанд 13 гомдол холбогдох газруудад ирснээс найм нь захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд нийт худалдан авах ажиллагааны 97 хувьд ямар нэгэн маргаан гараагүй байна. Дашрамд дурдахад гэрээ байгуулж шалгарсан 154 хөрөнгө оруулалтын ажил 165 гүйцэтгэгчээс 101 нь орон нутгийн ААНБ, иргэд, үлдсэн 64 нь Улаанбаатар хот болон бусад аймгийн ААНБ, иргэд байна.

Санал болгох мэдээ