Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жил, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Монгол-Японы бизнес форум 2022” өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэн дэх “White Rock Center”-д эхэллээ.
IBC Tower буюу Ард кино театрын оронд босох бизнес, санхүүгийн төв барилгын төслийн Ерөнхий захирал А.Урангоотой ярилцлаа. Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт дэвшил авчирч, салбарын хөгжлийг шат ахиулж буй тус төслийн зураг олны анхааралд нэлээн өртөөд амжсан. Түүнтэй энэ талаар дэлгэрэнгүй ярилцлаа.