М.Уранцэцэгийн эхний тулаан амаргүй байх бөгөөд АНУ-ын Орегон мужийн нэгэн холбооны аваргын бүсний төлөө шууд өрсөлдөхөөр болсон байна.
“Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж холимгоор тулаан руу шилжсэн цаг саяхан. Холимог тулааны олон шилдэг тамирчдыг гаргасан “JacksonWink MMA” клубт данстай М.Уранцэцэгийн анхны тулаан есдүгээр сарын 18-нд товлогджээ. М.Уранцэцэгийн эхний тулаан амаргүй байх бөгөөд АНУ-ын Орегон мужийн нэгэн холбооны аваргын бүсний төлөө шууд өрсөлдөхөөр болсон байна. Монголын спорт сонирхогчдын хүсэн хүлээсэн хүлээлт тайлагдаж, түүний хувьд албан ёсоор холимог тулаан руу ханцуй шамлан оржээ.